
“Оны дэлхийн шилдэг хүн”-ийг хятад болон гадаадын нэр хүнд бүхий хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн тусгай баг Күнзийн Институтын төвийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс тусгай журам, үзүүлэлтээр сонгон шалгаруулдаг байна. Энэ жилийн “Дэлхийн шилдэг хүн”-ий шагналыг Монголоос гадна БНХАУ, АНУ, Англи, Япон, Сингапур, БНСУ, Норвеги, Мажар, Вотсван зэрэг орны Күнзийн Институтын захирлууд хүртжээ. Уг шагналыг энэ 12-р сарын 11-14-ны өдрүүдэд Бээжин хотод хуралдсан Дэлхийн Күнзийн Институтын VI их хурлын нээлтийн ёслол дээр БНХАУ-ын удирдагчдын нэг-ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Чанчүнь гардуулсан байна. Уг медалийг цалин цагаан мөнгөөр урласан ажээ.