Есөн алдартны нэгээр Г.Мөнхбаяр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Есөн алдартны нэгээр Г.Мөнхбаяр шалгарлаа

Өдөр тутмын “Өнөөдөр” сониноос 11 жилийн тэртээгээс уламжлал болгон зохион байгуулдаг оны 9 алдартнаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр дахин шалгарлаа. Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх 100 эрхмийн саналаар эдгээр алдартнуудыг тодруулдаг юм. Шалгаруулалтын үр дүнг сониныхоо хуудаснаа ил тод мэдээлдгээрээ бусдаас ялгарч, шударга болдог “Өнөөдөр”-ийн алдартнууд өнөөдөр шагналаа гардан авсан юм. Улаанбаатар хотын Захирагч ийнхүү оны алдартнаар хоёр дахь жилдээ тодорч байгаа.

Энэ жилийн алдартнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин, MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, Монгол Улсын аварга С.Мөнхбат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, Сангийн сайд С.Баярцогт, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар төмөр туулай жилийн оны алдартнаар тодорчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж