Дэлхийн хамгийн бяцхан театр

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн бяцхан театр

Австрийн Филлах хотод байрлах нэгэн театрыг Гиннесийн ном албан ёсоор дэлхийн хамгийн бяцхан театраар бүртгэлээ.

“Кремлийн талбай” (Kremlhof)  нэртэй энэхүү театр 1,3 х 1,3 метр хэмжээтэй тайзтай, 8 үзэгчийн суудалтай, гаднаасаа бяцхан модон гонх шиг харагддаг юм.

“Жилийн туршид бид тайзан дээрээ өөрийн болон гаднын уран бүтээлчдийн жүжиг, балетыг тоглож, хөгжмийн арга хэмжээ, хүүхдэд зориулсан бүтээл, уран зохиолын уншлагыг зохион байгуулдаг” гэж театрын дарга Феликс Штрассер ярилаа.

Театрыг анх 2009 онд театрын урлагийн хөгжлийг дэмжих VADA-гийн 5-р биеналын хүрээнд нээж байжээ. Анхны бүтээл нь оросын зохиолч К.Паустовскийн “Цас” өгүүллэгээр хийсэн жүжиг байсан бөгөөд дараа нь А.Солженицыны бүтээлүүдээр жүжиг тавьж байсан байна.

Бүтээлээ голчлон орос хэл дээр тавьдаг онцлогтой энэ театр мөн словен болон германы нутгийн аялгаар тоглодог цөөн хэдэн жүжигтэй юм байна.

Эх сурвалж: euromag.ru

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж