Этиоп Шведийн сэтгүүлчдэд 11 жилийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Этиоп Шведийн сэтгүүлчдэд 11 жилийн ял оноов

Этиопид хууль бусаар нэвтэрч, алан хядлагыг дэмжсэн хэргээр Шведийн хоёр сэтгүүлч 11 жилийн хорих ял сонсчээ. Мартин Шибби, Йохан Перссон нарыг өнгөрсөн долдугаар сард Огадены үндэсний чөлөөлөх армийн босогчдын хамтаар Сомалигаас Этиоп руу нэвтрэх үед баривчилсан байна. Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаар тэдэнд дээрх ялыг оноожээ. Харин яллагчид тэдэнд илүү хүнд ял оноохыг шаардсан гэнэ. Харин сэтгүүлчид Этиоп дахь Шведийн газрын тосны компанийн үйл ажиллагааны талаар ноцтой зүйл мэдэж байсан учраас ийм ял оноосон гэж үзжээ. Этиопийн эрх баригчид тус бүс дэх Шведийн  газрын тосны компанийн эзэмшил рүү сэтгүүлчдыг оруулдаггүй юм байна. Огадены үндэсний чөлөөлөх армийн босогчид тус бүсийн бие даасан статусын төлөө 1984 оноос хойш тэмцэж байгаа ажээ. Шведийн сэтгүүлчдэд ял оноосныг хүний эрхийн байгууллага болон Шведийн Засгийн газар эсэргүүцжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж