Хятад Афганистанд газрын тос олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Хятад Афганистанд газрын тос олборлоно

Хятад Афганистанаас газрын тос олборлож, тээвэрлэх эрх олж авчээ. Афганистаны Засгийн газар Хятадын шатахууны үндэсний корпорацитай гэрээ байгуулж,  Аму Дарьяд газрын тосны олборлолт явуулахыг зөвшөөрсөн байна.  Аму Дарья дахь газрын тосны нөөцийг 87 сая баррель гэж тогтоожээ. Газрын тосны дотоодын хэрэгцээ улам нэмэгдэж буй Хятад газрын тосны өөр эх сурвалж хайж байгаа юм. Хятадын шатахууны үндэсний корпорацитай гэрээ байгуулахыг Афганистаны Засгийн газар уул уурхайн яамны сайдад тушаасан гэнэ. Газрын тос олборлож, худалдаалж эхлэхэд дор хаяж таваас арван жил шаардлагатай ажээ. Хятадын шатахууны үндэсний корпораци Афганистаны “the Watan Group”-тэй хамтран газрын тосны олборлолт, тээвэрлэлтийг явуулах юм байна. Афганистаныг байгалийн асар их нөөцтэй гэсэн яриа сүүлийн үед гарч байгаа ч шинжээчид таамаглахад эрт байна гэж үзэж байгаа гэнэ. Афганистай газрын тосны салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулсан Хятадын тал "Гэрээ байгуулснаар бид хаалганы цаана гишгэж чадлаа” хэмээжээ. Дайны хөлд нэрвэгдсэн Афганистаны эдийн засаг, дэд бүтцийн салбар нь ихээхэн доройтсон юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж