Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

ТОП-20 индекс буурчээ

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 4123 дахь удаагийн арилжаа өнөөдөр болж, нийт 43 ХК-ийн 100.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 123.4 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 114.8 мянган ширхэг хувьцааг 86.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 18 ХК-ийн 8.7 мянган ширхэг хувьцааг 13.7 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 247 хэлцэл хийгдсэн байна. Нийт 43 үнэт цаас арилжигдсанаас 17 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

ТОП-20 индекс 19564.83 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 429.96 нэгжээр буюу 2.15%-иар буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 5.7 тэрбум төгрөг болсон байна. 2011 онд 250 удаагийн үнэт цаасны арилжаагаар 122.5 сая ширхэг хувьцааг 108.8 тэрбум төгрөгөөр, 2.4 сая ширхэг Засгийн газрын бондыг 236.7 тэрбум төгрөгөөр, 439.5 мянган ширхэг компанийн бондыг 4.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 349.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4123 удаагийн арилжаагаар 866.8 сая ширхэг үнэт цаас арилжиж, 827.5 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж