Хятадад хоригдсон хоёр иргэнийг эргэхээр явжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Хятадад хоригдсон хоёр иргэнийг эргэхээр явжээ

Хятад улсад хар тамхины хэргээр өнгөрсөн аравдугаар сарын 27-нд саатуулагдсан эрэгтэй, эмэгтэй хоёр иргэнийг шалгах, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа оржээ. Саатуулагдсан  иргэдийн  ар гэрийнхэн нь тэдэнтэй уулзахаар Хятад улсыг зорьсон байна. Тэдний нэгийг ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Баясгалангийн хүү гэх мэдээлэл гарч байсан. Гэвч энэхүү мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэж, 1986 онд төрсөн  Ц овогтой А эрэгтэй, 1981 онд төрсөн Ж овогтой А  нар хар тамхины хэргээр саатуулагдсан гэх мэдээллийг өгсөн юм.  Хятадад хоригдож байгаа  хоёр иргэний ар гэрийнхэн хувь хүнтэй холбоотой мэдээллийг нууцлахыг холбогдох албаныхнаас хүссэн учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж