“Боловсрол суваг” телевизийн “Сенсаци” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг байсан хөтлөгч Дандар хаана явна? Дандарыг танихгүй хүн байхгүй биз. Түүний талаар хамгийн сүүлд сүй тавьсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Тэгвэл хөтлөгч залуу сүүлийн үед завгүй яваа сурагтай. Тэрбээр “Сенсаци” нэвтрүүлгээ дахин бэлтгэж байгаа гэнэ. Шинэ онд “Сенсаци” нэвтрүүлэг илүү гоё болох төдийгүй хөтлөгч Дандар үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барихаар бэлтгэж яваа сурагтай шүү.
“Сенсаци” нэвтрүүлэг нь олны танил хүмүүсийн талаарх хэвлэлээр гарч буй худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийн дагуу тухай уран бүтээлчээс үнэн эсэхийг нь асууж, үзэгчдэд үнэн мэдээлэл хүргэдэг нэвтрүүлэг юм. Тэгэхээр шинэ онд “Сенсаци” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болох гэнэ.
М.Урин