Күнз бол энэ гаригийн томоохон сэтгэгчдийн нэг гэдгийг бид бүгд мэднэ. 2500 жилийн өмнө амьдарч байсан түүнтэй нүүр тулан уулзаж, ярилцах нь олон түмэн шүтэн бишрэгч, дагалдагчдынх нь хувьд хүршгүй мөрөөдөл төдий гэмээр.
Харин уран барималч Жан Хуан эртний гүн ухаантанд урлагийн замаар буюу орчин үеийн баримлын аргаар хандсан нь энэ цагийн хүмүүст "бараг" амьд Күнзтэй нүүр тулах боломж олгожээ.
"Бараг амьд" гэх үнэлгээ багадна уу гэхээс ихдэхгүй. Домог болсон эртний хүний ийм бодтой дүрийг харах нь үнэхээр гайхшрал төрүүлмээр. “Күнзээс асуу” (Q Confucius) нэртэй энэхүү орчин үеийн баримлыг Жан Хуан зуу шахам туслагч нартай хамтран бүтээжээ. Материалын хувьд мөн л орчин үеийн – нүүрс төрөгчийн утас, силикон, акрил, ган.
Манай үеийнхнийг сонжсон байдалтай харах их сэтгэгчийн баримлыг Шанхайн Рокбунд музейд ирэх сарын 29-нөөс өмнө очиж үзэх боломжтой.