Хулгай хийж, бусдын зээлийн картыг хууль бусаар ашигласан Монгол Улсын харьяат гурван залуу Сингапур улсын шүүхээс 4.6-6.5 жилийн хорих ял сонсчээ. Тэд өнгөрсөн аравдугаар сард нийт 81 мянган сингапур долларын үнэ бүхий үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл хулгайлсан байна. Хулгайн хэргийг толгойлсон гэх 25 настай Х.Хашбатад 6.5 жил, түүний хамсаатан 31 настай В.Баярсайхан, Т.Эрхэмбаяр нарт тус бүрт нь 4.6 жил хорих ял оноожээ. Гэмт хэрэгтнүүд хулгайлсан эд зүйлээ худалдаж, мөнгөөрөө Сингапурын Мустафа худалдааны төвөөс бугуйвч, бөгж, iPad худалдан авсан байна. Тэд дээрх бүтээгдэхүүнээ Монголд авчран худалдаалах гэж байсан хэмээн мэдүүлжээ. Харин энэ хэрэгтнүүдийн талаар ГХЯ-ын Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад “Монголын гурван иргэн Сингапурт хулгайн хэргээр саатуулагдсан талаар мэдээлэл ирж байсан. Сүүлийн үед шинэ мэдээлэл аваагүй” гэх хариулт өглөө.
С.Отгон