Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилланаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Мэдээ 2011-12-27Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаатай холбогдуулан сүүлийн үед танхай, булаалт, дээрмийн гэмт хэргийн гаралт ихэсчээ. Иймээс энэ сарын 29-нөөс эхлэн цагдаагийн бие бүрэлдэхүүн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болжээ. Харин энэ сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд хүн хүчээ дайчлан ажиллахаар болсон тухай ЦЕГ-аас мэдээллээ. Ялангуяа Сүхбаатарын талбай, Их тойруу, III, IV хороолол, Сансар худалдааны төвийн орчимд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. ЦЕГ-ын хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалж, он шилжих мөчийг өнгөрүүлэх нь ээ.А.БарсболдХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл