Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газрын “Журам батлах тухай” 2010 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын гурав дахь заалтад “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн нэг дэх заалт, Дөчин тавдугаар зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэжээ.
Д.Оюун