Монголын Ятгын холбооны удирдах зөвлөлийг есөн гишүүнтэй байхаар санал нэгдэж тэргүүлэгчээр “Байгалийн түүхийн музей”-н захирал Н.Зоригтбаатар, хүндэт тэргүүлэгчээр хөгжмийн зохиолч Б.Наранбаатар, Дэд тэргүүлэгчээр ҮДБЭЧ-ын дарга асан Урлагийн гавьяат зүтгэлтэн, Э.Дорж, ерөнхий менежерээр “Бөртэ Хөгжим” ТББ-ын тэргүүн Д.Ганпүрэв, удирдах зөвлөлийн гишүүн МУИС урлаг судлаач Л.Хэрлэн, ХБК-ын багш Ё.Отгонтуяа, ҮДБЭЧ-ын ятгачин Д.Алтантуул, Хан-Уул дүүргийн хүний нөөц Ш.Чулуунхүү, ятгачин Л.Оюун, ятгачин Б.Батгэрэл нар сонгогдов.
Тус холбоог байгуулахад үе үеийн ятгачдын төлөөлөл, хөгжим судлаач, мэргэжлийн багш нар, болон зөвлөгчөөр морин хуур чуулгын ерөнхий удирдаач Ардын жүжигчин Ц.Батчулуун нар оролцлоо.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард 50 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн ятгачид маань ийнхүү монголын ятгадах урлаг, урлахуйн ухааныг мөнхлөн үргэлжлүүлэх зорилгоор Монголын “Ятгын холбоо”-г байгууллаа.