“Шинэ бүтээл 2011” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

“Шинэ бүтээл 2011” өнөөдөр нээлтээ хийнэ

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд  арванхоёрдугаар сарын 27-нд буюу өнөөдөр 16.00 цагт “Шинэ бүтээл-2011” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Монголын урчуудын эвлэлээс “Шинэ бүтээл” үзэсгэлэнг 2008 оноос эхлэн уламжлал болгон жил бүр зохион байгуулж байгаа юм. Энэхүү үзэсгэлэнд зөвхөн 2011 онд бүтээсэн бүтээлүүдээсээ шилдэг гэж үзсэн нэг бүтээлээ зураачид сонгон оролцдог онцлог. Тиймдээ ч энэхүү үзэсгэлэн дүрслэх урлаг сонирхогчдын таашаалыг хүлээж, оюуны алжаалыг нь тайлах шинэ жилийн бэлэг болдог билээ. Шинэ оны өмнө зураач, уран бүтээлчдийн жилийн тайлан энэхүү үзэсгэлэнгийн танхимд нийтийн хүртээл болдог юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд уран зураг, уран баримал, монгол зураг, эсгий урлал, уран бичлэг, зураасан зураг, керамик урлаг  гээд дүрслэх урагийн бүхий л төрлөөс бүрдсэн нийт 150 орчим бүтээл дэлгэгдэх ажээ. Үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 9-ийг хүртэл үргэлжлэнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж