
Гишүүд өндөр настнуудтай уулзахдаа “Бид та нартайгаа сар шинийн баяр бүрээр золгож бэлэг гардуулдаг. Гэтэл энэ удаа хатуу заалттай хуультай болчихоод байна. Тэгэхээр та нарынхаа гарыг шинэ жилээр цайлгая даа. Гэхдээ сар шинээр бас уулзалгүй яахав. Намайгаа санал өгөхдөө бодож болгоогоорой” гэж хэлж яваа гэнэ.
Цагаан сарын бус зул сарын баярын золголтыг ийнхүү эрхэм гишүүд санаачлаад байна. Тэд өвлийн өвгөнтэй зэрэгцэн хөдөө аймгууд, нийслэлийн гэр хорооллоор зул сарын золголтоо үргэлжлүүлж Төрийн ордон бараг эзгүйрч, зарим байнгын хорооны хуралдаан тасрахад хүрээд байна.
Д.ОЮУН