Капитал банк Өвөрхангай аймагт шинэ тооцооны төв нээв

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Капитал банк Өвөрхангай аймагт шинэ тооцооны төв нээв

Монгол Улсын арилжааны анхны Капитал банк өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймагт шинэ тооцооны төвөө нээв.

Капитал банк энэ онд Төв банкнаас дүрмийн сангийн доод хэмжээг шинэчлэн тогтоосны дагуу 16,5 тэрбум төгрөгт хүрсэн, мөн Улаанбаатар хот болон орон нутагт 10 салбар, нэгж шинээр нээсэн ба ирэх онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, салбар, нэгжийн тоог нэмэгдүүлж, үйлчилгээний цар хүрээг улам тэлэхээр төлөвлөж байна.  

Шинэ тооцооны төвийн нээлтэнд хүрэлцэн ирж, шинээр харилцах хадгаламж нээсэн иргэн, аж ахуй нэгжийг банкны гарын бэлгээр урамшуулсан байна. Өвөрхангай аймгийн ард иргэд Капитал банкны цогц үйлчилгээг түргэн шуурхай авах болсондоо талархаж байгаагаа илэрхийллээ.

Капитал банк нь харилцагч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 8 төрлийн хадгаламжийн үйлчилгээ, 8 төрлийн хэрэглээний болон бизнесийн зээл, 5 төрлийн төслийн зээлийн үйлчилгээ,   харилцах дансны 3 төрлийн үйлчилгээ, дотоодын болон олон улсын эрхтэй картын үйлчилгээ, юаний болон  Coinstar, Money Gram зэрэг гадаад, дотоод мөнгөн гуйвуулга,  4 төрлийн аккредитив, 3 төрлийн баталгаа, интернэт банк, SMS банк, форекс, Моби экспресс үйлчилгээ /гар утасны данс/ зэрэг орчин үеийн жишигт нийцсэн банкны  цогц үйлчилгээг  үзүүлж байна.


ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ!

Капитал банкны Маркетинг, олон нийттэй харилцах алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж