”Хадгаламж” банк шилдгээр дахин шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

”Хадгаламж” банк шилдгээр дахин шалгарлаа

Монгол Улсын банкны салбарын шилдгүүдийн нэг “Хадгаламж” банк 2011 шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд улсдаа хамгийн их төсөв бүрдүүлж, улсынхаа сан хөмрөгийг арвижуулахад ихээхэн хувь нэмрээ оруулсаныг үнэлэн “Хадгаламж” банкны удирдлагуудыг Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Тус банк нь улирч буй жилд 700 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болж, Монгол Улсын санхүүгийн хөгжилд хувь нэмрээ оруулах сэтгэл, зүтгэл, чадвартай 3000 гаруй ажилтан албан хаагч, 500 гаруй салбар, тооцооны төвтэйгөөр үйл ажиллагааныхаа цар хүрээг улам бүр өргөжүүлэн ажилласныг ийн үнэлсэн байна.

“Хадгаламж” банкны харилцагч бүр цахим банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжоор хангагдсан. Банкны салбар нэгжээр төдийгүй, гар утаснаасаа, интернэтээр, автомат машинаас гэхчилэн хэрэгтэй үйлчилгээгээ цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлсэн нь цаг зав хэмнэсэн, боломж бололцоонд таарсан таатай үйлчилгээ болж чадлаа хэмээн харилцагчид нь сэтгэл өндөр байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж