Тус банк нь улирч буй жилд 700 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болж, Монгол Улсын санхүүгийн хөгжилд хувь нэмрээ оруулах сэтгэл, зүтгэл, чадвартай 3000 гаруй ажилтан албан хаагч, 500 гаруй салбар, тооцооны төвтэйгөөр үйл ажиллагааныхаа цар хүрээг улам бүр өргөжүүлэн ажилласныг ийн үнэлсэн байна.
“Хадгаламж” банкны харилцагч бүр цахим банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжоор хангагдсан. Банкны салбар нэгжээр төдийгүй, гар утаснаасаа, интернэтээр, автомат машинаас гэхчилэн хэрэгтэй үйлчилгээгээ цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлсэн нь цаг зав хэмнэсэн, боломж бололцоонд таарсан таатай үйлчилгээ болж чадлаа хэмээн харилцагчид нь сэтгэл өндөр байдаг юм.