Оксфордын гудамжинд гэмт хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Оксфордын гудамжинд гэмт хэрэг гарчээ

Лондон хотын хөл хөдөлгөөн ихтэй, худалдаа наймааны гудамжинд  өчигдөр гэгээн цагаан өдрөөр 18 настай хүүг хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ. Хүү Оксфордын гудамжин дахь гэрлэн дохионы хажуугийн спорт барааны дэлгүүрийн өмнө амьсгал хураасан байна. Цагдаа нарын мэдэгдэж буйгаар гэмт хэрэг орон нутгийн цагаар өдрийн 13:45 минутын орчим гарсан гэнэ. Гэмт хэргийн улмаас 11 сэжигтнийг барьж саатуулж, гудамжийг түр хаасан байна. Мөрдөн байцаагчид энэ гэмт хэргийг сөргөлдөгч бүлэглэлүүдийн өшөө авалтын нэг гэж үзэж байгаа гэнэ. Гэмт хэрэг гарсан өдөр Их Британи даяар хямдралтай худалдаа болсон тул гудамжаар хэдэн арван мянган хүн холхиж байсан гэнэ. Цагдаа нар хэрэг гарсан өдрийн орой мөн л Оксфордын гудамжинд гуяндаа хутгалуулсан залууг олсон боловч дээрх хоёр хэрэг хоорондоо холбоотой гэдгийг нотлох эрт байна гэж мэдэгджээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж