Нэгэн үе Монголын охидын хамтлагийн нүүр царай болж явсан “Spike” хамтлагийн дуучин Э.Минжинсорын ихэр охид өнөөдөр дөрвөн нас хүрч байгаа гэнэ. Тэрбээр өөрийн facebook хуудсандаа “Миний хоёр гүнж дөрвөн нас хүрлээ” хэмээн бичжээ. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Грек залуутай гэрлэж, хоёр ихэр охинтой болсон дуучин бүсгүй АНУ-д амьдарч байгаа юм.
Түүний бяцхан гүнж нарт төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
М.Урин