
Орон даяар тархсан үйлчилгээний цар хүрээ, он жил дараалсан тогтвортой үйл ажиллагаа, Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдэлсэн бодлогоороо системийн хэмжээний банк болтлоо хөгжиж, 400,000 харилцагчдын амжилт, 1,300 ажиллагсдын итгэл зүтгэлийн дагуулсан ХасБанк нь өнөөдөр буюу 12 сарын 27-ны өдөр арилжааны банкны зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэний 10 жилийн ойн тэмдэглэлт өдрийг нийт харилцагч, ажиллагсад, хамт олныхоо дунд тэмдэглэж байна.
ХасБанк нь зөвхөн санхүүгийн салбарт хамгийн хурдан амжилттай өргөжин тэлсэн бизнесийн байгууллага төдийгүй, нийгмийн хариуцлагыг олон жилийн өмнөөс нэр төртэйгөөр хэрэгжүүлж чадсан давхар бахархалтай байгууллага билээ.
Бид бүхэн Монгол хүний төлөө багагүй зүйлийг хийж бүтээсний нэг тод жишээ бол орлого багатай жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд улс даяар хүргэж ирсэн явдал юм. Түүнчлэн тогтвортой олон зуун ажлыг байрыг ХасБанкны хувьд төдийгүй бизнесийг дэмжих зээлийн үйл ажиллагаагаараа бий болгож чадсан, ажилчиддаа хувьцаа анхлан эзэмшүүлсэн, тэтгэврийн нэрийн дансыг эхлүүлсэн, дэвшилтэд технологийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн, Ирээдүйн Саятан хадгаламж, cashback үйлчилгээ, санхүүгийн түрээс зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн түрүүнд нэвтрүүлсэн, хамгийн олон хүүхдүүд оролцдог Дуулианыг эхлүүлсэн, багийн спортыг ивээн тэтгэдэг, урлаг соёл, хүмүүнлэгийн чиглэлд идэвхтэй санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, хамгийн олон гишүүнтэй ХАС Холбоо төрийн бус байгууллагыг бий болгон хүүхэд багачуудынхаа авъяас чадварыг дэмжихэд хамтдаа хувь нэмрээ оруулах гээд олон зөв үйл хэрэг санаачлагыг эрдэнэт хүмүүний төлөө хэрэгжүүлж ирлээ.
Мөн ХасБанк нь Эх дэлхийг эрхэм зорилгынхоо нэг хэсэг болгосон анхдагч байгууллага юм. Байгаль орчноо хог хаягдлаас цэвэрлэх, моджуулахад хамгийн идэвхтэй байгууллагын нэг нь ХасБанк. Агаарын бохирдол, эрчим хүчний хэрэглээг бууруулах чиглэлээр санхүүгийн үйлчилгээгээ чиглүүлэхийн хажуугаар төрийн болон төрийн бус байгууллагууд бизнесийн байгууллагуудтай хамгийн өргөн харилцааг бий болгож чадсан анхдагч юм. “Органик Монгол”, “Цэвэр Агаар” төсөл, болон бусад зорилтот төслүүд өргөн цар хүрээг хамрахад Хасчууд манлайлж чадсан. ХасБанк анх удаа агаарын бохирдлыг бууруулсны нөхөн төлбөрийг авч эхэллээ, Ногоон бүтээгдэхүүний хэлтэстэй цорын ганц банк юм.
Хамгийн сайн удаан жилийн түүхтэй засаглалыг мөн л ХасБанк бий болгож чадлаа. Хамгийн урт хугацаанд санхүүгийн тайлангаа олон улсын хамгийн шилдэгүүдээр нь хянуулж байгаа Санхүүгийн байгууллага юм. Хөрөнгө оруулалт зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ бас дэлхийн шилдгүүдээр жил дараалан хийлгэж байна, гадаадын хамгийн олон байгууллагын итгэлийг хүлээн санхүүжилт авч байна. Дэлхийн даяар тайлагнах санаачлага, Ядуурлын үр нөлөөг хэмжих санаачилга зэрэг дэлхий даяарх нийгмийн хариуцлагын олон санаачлагуудыг Монголдоо анхлан нэвтрүүлэгч нь ХасБанк юм. Үүнтэй адил, хамгийн анх нийгмийн хариуцлагын үнэлгээг гадаадын мэргэжлийн байгууллагаар хийлгэж онц дүн авч байсан түүхтэй.
Ийнхүү нийт Хасчууд Банкныхаа эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийн доор чин сэтгэлээсээ нэгдэн ажиллаж, ирэх 10 жилдээ илүү ихийг хийж бүтээх зорилтууддаа урьдын адил хүчин зүтгэж, Эх орон, ард түмэндээ итгэл дүүрэн үйлчилж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Д.Бат-Очир