Залилагчдыг шалгаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Залилагчдыг шалгаж дуусчээ

Иргэдийг байр, машинтай болгоно, богино хугацаанд мөнгийг нь өсгөнө хэмээн их хэмжээний мөнгө залилсан хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргүүдийн прокурорт шилжүүлжээ. Нийтдээ 12 мянга 650 иргэнд таван тэрбум 584 сая төгрөгийн хохирол учруулсан есөн компанийн эздэд холбогдох хэрэг ийнхүү прокурорт шилжсэн байна. Иргэдээс 350 мянгаас дөрвөн сая төгрөг авч, машин, орон сууцтай болгоно хэмээн  466 иргэнээс 295 сая төгрөг залилсан “Говийн хөгжлийн ирээдүй” ТББ-ын захирал Ч.Мөнхбат нарын зургаан хүн,  137 иргэнээс 74 сая 500 мянган төгрөг залилсан “Барагдашгүй алмаз” ХХК-ийн захирал Б.Мөнхтуяа нарын найман хүн,  634 иргэнээс 120 сая төгрөг залилсан “Хүсэл мөрөөдлийн хүч” ТББ-ын захирал С.Баатар нарын зургаан хүн,  143 иргэнээс  85 сая төгрөг залилсан “Түшигт хан Цэцээ” ТББ-ын захирал У.Наранбаатар нарын таван хүн, 2100 иргэнээс 996 сая 400 мянган төгрөг залилсан “Эрүүл амьдралын төлөө хөгж­лийн хөтөч” ТББ-ын захирал З.Энхжаргал нарт холбогдох хэргүүдийг  яллах дүгнэлт үйл­дүү­лэхээр Баян­гол дүүр­гийн про­курорын газарт шил­жүүл­сэн байна.

Харин 2323 иргэнээс гур­ван тэрбум 200 сая төг­рөг залилсан “Байгаль-Эр­­дэнэ сан” ТББ-ын захи­рал Т.Уранчимэг на­рын 12 хүнд холбогдох хэрэгт ял­­лах дүгнэлт үйл­дүү­лэ­хээр Чингэлтэй дүүргийн проку­рорын газарт шил­жүүлжээ. Мөрдөн байцаалтын яв­цад  гэмт этгээдүүд иргэдэд учир­сан таван тэрбум 584 сая төгрөгийн хохирлоос хоёр тэрбум 960 сая төгрөгийн хо­хирлыг барагдуулс ан байна.  Үлдсэн хоёр тэр­бум 229 сая төгрөгийг тө­лүүлэхээр тогтоон, 254 сая 770 мянган төгрөгийн бэлэн мөнгө, данс, автомашин, эд зүйлийг битүүмжлэн иргэ­дийн хохирлыг төлүүлэхээр бол­сон байна.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж