Холливуудад гарах киног монгол найруулагч хийгээсэй гэж хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Холливуудад гарах киног монгол найруулагч хийгээсэй гэж хүсч байна

“Ticket to Hollywood” энтертайнмент
реалити шоу гарсан цагаасаа үзэгчдийн сонирхлыг татсаар ирсэн билээ.
Анх  телевиз, студи, продакшны  шилдэг 16 найруулагч авъяас чадвараа
сорин долоо хоног бүр шинэ даалгавар гүйцэтгэн өрсөлдсөнөөс  сүүлийн
шатанд шилдгийн шилдэг таван  найруулагч үлдлээ. Инээдмийн төрөлд “EZ”
студи, клипний төрөлд “V.I.P” студи нар хасагдсан билээ. Энэ шоунд
оролцож амжаагүй найруулагч нар харамсах хэрэггүй. Жил бүр уламжлал
болгон цаашид олон улсын хэмжээнд зохиогдох болно. Эрхэм найруулагч та
бүхнийг ирэх жилийн наадамд бэлтгэлээ ханган оролцоорой гэж уриалмаар
байна. Энэ долоо хоногийн нэвтрүүлэгт урилгаар оролцож байгаа “Hotel
bravo” продакшны захирал, зурагчин, зураглаач Hannah Baechler-тэй
уулзлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

-Та энэ долоо хоногт “Ticket to hollywood” реалити шоуны зочин шүүгчээр
уригдсан байгаа. Энэ шоуны талаар болон оролцогчдын талаар сэтгэгдлээ
хуваалцахгүй юу?

-Монголын уран бүтээлчдийн ур чадвар маш өндөр төвшинд байна. Аливаа
уран бүтээл ялангуяа кино урлаг гэдэг бол маш их хүч хөдөлмөр шаарддаг.
Хамгийн гол нь ганц ганцаараа амжилтанд хүрэхгүй, багийн хөдөлмөр чухал.
Сайн кино хийнэ гэдэг бол мэргэжлийн сайн зохиолч, сайн найруулагчаас
гадна хамтын хөдөлмөр хэрэгтэй.  Монголын уран бүтээлчдийн бүтээл
Холливуудын төвшинд хүрч хэн хаанаас ч харсан Монголын уран бүтээлчид
хийсэн байна гэсэн хэв шинжийг танигдахуйц олон нийтэд хүрээсэй гэж хүсч
байна. Энэ шоунд орорлцож байгаа уран бүтээлчид сайн сайн уран бүтээл
туурвиж байна. Надад маш таалагдаж байгаа. Энэ шоу ч их шинэлэг маш
хэрэгтэй нэвтрүүлэг. 

-Таны нүдээр Холливууд?
-Холливууд үнэхээр сонирхолтой газар. Тэнд янз бүрийн явдал болж
өрнөдөг. Гэхдээ үүнийг хоёр төвшинд ангилж болно. Нэгдүгээрт зөв
хүмүүстэйгээ таараад зөв харилцаагаа үүсгэх явдал байдаг. Нөгөө хэсэг нь
будилж байдаг. Тэнд маш маш олон чадвартай хүмүүс байгаа  дараа
дараагийн шилдэг тодрох учраас өөрийгөө алдах тохиолдол гарч цаашлаад
уран бүтээлээ хийж чадахаа болин шантрах явдал гардаг. Холливуудад би
хэн бэ, яах гэж ирсэн билээ гэдгээ бодож өөрийгөө гээхгүй байх нь чухал.
Мөнгөтэй болно гэж Холливуудад очиж байвал учир дутагдалтай. Зорилгоо
ухамсарлах нь л чухал шүү дээ.

-Монголд ирээд ямар уран бүтээл хийж байна вэ?
-Америкийн сэтгүүлүүдэд Монгол орны тухай нийтлэл бичиж явуулж байна.
Мөн уран сайхны зураг авч байгаа хамгийн гол нь киноны сэдвээ олоод
баримтат кино хийх бодолтой байна. Энэ дашрамд хэлэхэд энэ хийгдэх гэж
байгаа кинонг маань зөвхөн монгол найруулагч хийгээсэй гэж хүсч байгаа.
Надад Монгол орон маш таалагдаж байна. Монголчууд маш өндөр чадвартай
авъяастай хүмүүс шүү.

-Бидний урилгыг хүлээн авч халуун дулаан яриа өрнүүлсэнд талархал
илэрхийлье.

-Баярлалаа. Хэн нэгэнд миний тус хэрэгтэй байгаа бол надтай холбогдоорой
гэж хүсмээр байна.

Ингээд “Дэлгэцийн урлагийг дэлхийн төвшинд…” уриатай “Ticket to
Hollywood” шоуны энэ долоо хоногийн аймшгийн төрөлд “Миний мэдэхгүй
Улаанбаатар” сэдвээр өрсөлдөж байгаа найруулагчид маань хэрхэн
даалгавараа гүйцэтгэснийг орой 22.00 цагаас “B.”, “Eagle” телевизүүдээр
хүлээн авч үзээрэй.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж