Хойд Солонгост нөлөөлөхийг Япон Хятадаас хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост нөлөөлөхийг Япон Хятадаас хүсэв

Японы ерөнхий сайд Ёшихико Нодаг Бээ­жинд айлчлах үеэр Кимийн үхлийн дараах Хойд Солонгосын удирдлагын өөрчлөлтийн талаар Хятад ба Японы ерөнхий сайд нар ярилцжээ.

Японы ерөнхий сайд  Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаод хандан цөмийн зэвсгийг хураах талын хэлэлцээр дээр БНХАУ өөрийн хойд хөрш Пхеньянд нөлөөгөө үзүүлэн тус дэм болохыг гуйсан байв. Кимийн үхэл Солонгосын хойгт байдлыг тогтворгүй болгох ёсгүй хэмээн Нода хэлсэн байв.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж