Бүргэдийн баяраа гадаадыханд сурталчилна

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Бүргэдийн баяраа гадаадыханд сурталчилна

Монголын аялал жуулчлалын холбооноос ирэх гуравдугаар сарын 5-нд "Бүргэдийн баяр" фестивалийг хийхээр төлөвлөөд байна. Дөрөв дэх удаагаа хийж буй энэ баярт Баян- Өлгий аймгийн бүргэдээр ан хийдэг 10 сумаас тус бүр хоёр бүргэдчин ирнэ. Казах түмний үндэсний уламжлалыг харуулдаг энэ баярыг монголчууд төдийгүй гадаадын жуулчид сонирхон үздэг болжээ.

Энэ удаа Францын нэгэн томоохон телевиз сурвалжлах хүсэлтээ ирүүлсэн байна. Мөн гадаадын олон жуулчин үзэж, сонирхохоо мэдэгджээ. Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбат энэ талаар “Бүргэдийн баярын бэлтгэлийг шинэ он гарангуут хийж эхэлнэ. Гадаад, дотоодынхонд идэвхтэй сурталчлахаар төлөвлөсөн” хэмээв.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж