Хоёр аймагт малын галзуу өвчин гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Хоёр аймагт малын галзуу өвчин гарлаа

Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр, Өехий багийн нутагт мал, амьтны галзуу өвчин гарсан тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тус багийн нутагт хорио цээрийн дэглэм тогтоон галзуу өвчний шинж тэмдэгтэй 76 мал, амьтан /үүнд, зургаан тэмээ, нэг ямаа, хоёр нохой, 67 үнэг/ устган ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийжээ. Хорио цээрийн дэглэм тогтоосон газарт 15 өрх, 60 хүн, 3400 гаруй мал, 12 нохой байгаа гэнэ.

Мал амьтнаас хүнд галзуу өвчин халдах магадлал бага байдаг аж. Тиймээс нийт мал амьтанд урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Тус аймагт галзуу өвчний тархалт бүрэн арилаагүй байхад Дундговь аймгийн Өлзийт сумын 2, 5 дугаар баг, Луус сумын Суварга баг, Гурвансайхан сумын Дэрсэн ус багийн нутагт мал, амьтны галзуу өвчин гарлаа. Аймгийн онцгой комисс хуралдан яаралтай арга хэмжээ авчээ. Өнөөдрийн байдлаар  2026 бог, 202 бод малд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийсэн гэнэ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж