Иргэний үнэмлэх олголтыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Иргэний үнэмлэх олголтыг зогсоожээ

Дархан-Уул аймагт иргэний үнэмлэх олголтыг зогсоожээ.Улсын бүртгэлийн байгууллага энэ жилийн хувьд цахим буюу ухаалаг иргэний үнэмлэхтэй болгох зорилтыг дэвшүүлснээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар цахим үнэмлэхийг олгохоор дэмжсэн юм. Энэ нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, түвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь нь болж иргэний бүртгэлээр үнэн бодит мэдээллийн бааз, санг үүсгэх аж. Иргэдийг цахим үнэмлэхтэй болгосноор иргэний бүртгэл, мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасч, нууцлал, хамгаалалт сайжран, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан, татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэх юм. Түүнчлэн аймгийн хэмжээнд багийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа тул шилжилт хөдөлгөөнийг яаралтай хийх хэрэгтэйг анхаа­руулсан.  Цахим үнэмлэхтэй болсноор зөвхөн иргэний бүртгэлээс гадна нийгмийн халамж хамгаалал, эрүүл мэндийн болон төрөл бүрийн даатгал, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэх юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж