Эмэгтэй сагсчид анхны тэмцээндээ оролцов

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Эмэгтэй сагсчид анхны тэмцээндээ оролцов

Монголын үндэсний олимпийн хороо, Спорт ба эмэгтэйчүүд комиссоос энэ онд санаачилга гарган, Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран эмэгтэй сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх шат дараалсан арга хэмжээг авч, хэрэгжүүлж буй билээ. Энэ хавар улсын аварга шалгаруулах тэмцээнээ хийж, шигшээ багаа бүрдүүлсэн бүсгүйчүүд өмнөд хөршид анхныхаа тэмцээнд оролцлоо. Манай сагсчид Хятадын биеийн тамирын дээд сургуулийн шигшээ багтай тоглосон бөгөөд 70:64 харьцаатай хожигджээ.

Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид 1994 онд Хятадад олон улсын тэмцээнд оролцсоноос хойш анх удаа хилийн дээс алхаж буй нь энэ бөгөөд 2013 онд БНХАУ-ын Тяньжин хотод болох Зүүн Азийн наадамд оролцож, амжилт үзүүлэх зорилготой байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж