Цэргийн штабынхан ажлаа дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Цэргийн штабынхан ажлаа дүгнэлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2011 оныг “Дайчилгааны бэлэн байдлын бэлтгэлжилтийг хангах” жил болгон дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд санаачлагатай ажиллаж, амжилт гаргасан ажилчдад шагнал гардууллаа. Үүнд: Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан,Багануур зэрэг дүүргүүд “Бүрэн хангалттай”, Налайх, Сүхбаатар, Багахангай дүүрэг “Хангалттай” үнэлэгдэж өргөмжлөлөөр шагнууллаа. Мөн 2011 оны тэргүүний офицероор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер ахлах дэслэгч Б.Чимэдийг шалгаруулж батламж, мөнгөн шагналаар урамшуулав. Энэ жил бүрэн хангалттай зургаан дүүрэг, хангалтттай үнэлгээгээр хоёр дүүрэг үнэглэгдсэн нь өмнөх жилээс 11 хувиар ахицтай дүгнэгдсэн байна.     

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж