Хотын дарга “Оны бүтээлч хүн”-ээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Хотын дарга “Оны бүтээлч хүн”-ээр шалгарав

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон  Монголын үндэсний барилгын ассоциацаас бүтээн байгуулалтын “Алтан цамхаг” ёслолын ажиллагааг хамтран зохион байгуулжээ. Энэ арга хэмжээний “Алтан цамхаг” шагналыг нийслэл Улаанбаатар хотод гардуулсан бол тус шалгаруулалтын  “Оны бүтээлч хүн”-ээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаярыг тодруулжээ. Нийслэл хотын хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж энэ шагналыг олгож байна гэдгээ зохион байгуулагчид  хэлсэн байна. Уг ёслолын ажиллагаанд  Хотын дарга оролцож амжаагүй учраас Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батад гардуулсан юм байна. Тэрбээр НИТХ-ын 8 хуралдаан хаах үеэр “Алтан цамхаг”,  “Оны бүтээлч хүн” шагналуудыг Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаярт өглөө.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж