13 үнэт цаасны ханш буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

13 үнэт цаасны ханш буурчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011.12.26/ үнэт цаасны 4122 дахь удаагийн арилжаагаар нийт 40 ХК-ийн 85.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 275.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 27 ХК-ийн 264.5 мянган ширхэг хувьцааг 81.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 13 ХК-ийн 11.1 мянган ширхэг хувьцааг 4.2 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 253 хэлцэл хийжээ. Нийт 40 үнэт цаас арилжсанаас 15 үнэт цаасны ханш өсч, 13 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 19994.79 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 256.54 нэгжээр буюу 1.27%-иар буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 11.2 тэрбум төгрөг болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж