2012 онд орчны доройтолттой тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

2012 онд орчны доройтолттой тэмцэнэ

Байгаль орчин аялал жуулчлалын яам ирэх оныг “Агаарын бохирдол, орчны доройтолттой тэмцэх” жил болгон зарлалаа. Тус яамнаас өнөөдөр өнгөрсөн жилийг “Усны жил 2011” болгон зарласантай холбогдуулан өнгөрсөн оны тайлан болон ирэх онд хийх ажлын ерөнхий төлөвлөгөөгөө мэдэгдсэн юм. Усны жил болгон зарласантай холбогдуулан БОАЖЯ, ХХААХҮЯ, ЗТБХБ-ын яамдууд хамтран ажилласан бөгөөд усын жилтэй холбогдуулан өнгөрч буй онд 172 сургалт, 128 семинар, 95 удаа хэлэлцүүлэг зөвлөгөөн зохион байгуулж 40 мянга гаруй хүнийг хамруулжээ. Мөн сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлолтуудаас болж устаж буй ундны болон цэвэр усны нөөцийг тоолох, цаашид ширгэлтээс хамгаалах арга хэмжээ зохион байгуулсан байна.Дөрвөн жилд нэг удаа хийдэг усны тооллогыг энэ жил хийсэн. Энэ тооллогын дүнгээр 21 аймгийн хэмжээнд нуурын ус 3126, устайд тооцогдох 6095 гол, мөн 8471 булгийн ус  тоологдсон байна. Энэ талаар Усны газрын дарга, улсын тоо бүртгэлийн комиссын дарга Ц.Бадрах “МУ-ын усны тухай хуулийн 8 дугаарт заасны дагуу бид чанарын төлөв байдал, мөн ширгэсэн голын тоо зэргийг судалгаа шинжилгээгээр гаргадаг учир тооллогыг хийсэн ” гэв. Мөн тус тооллогын комисст 56 ажлын хэсэг, 1564 хүн оролцсон бөгөөд 60 хоногийн турш хөдөө орон нутагт ажилласан аж.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж