Улсын бүртгэгчид сургалтад суув

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Улсын бүртгэгчид сургалтад суув

Манай улс иргэдийнхээ бүх мэдээллийг нэг дороос авч болохуйц цахим буюу ухаалаг иргэний үнэмлэхтэй болохоор ажиллаж байгаа. Түүнчлэн сонгуулийн өмнө иргэн бүртээ цахим үнэмлэх олгох ажлыг улсын бүртгэлийн байгууллага хариуцаж хийх юм. Энэ дагуу бэлтгэл ажлын нэг болох Сумдын улсын бүртгэгч нарыг томилж сургах ажил эхэлжээ. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс сумдын мэргэжилтнүүддээ нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа. Өмнө нь сумдад Иргэний бүртгэлийн мэргэжилтнүүд Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Хуулийн мэргэжилтний ажлын байртай хавсарган үүрэг гүйцэтгэдэг байсан бол ирэх 2012 оны 1 сарын 1-ээс Улсын бүртгэгч гэсэн албан тушаалд босоо удирдлагатай болж ажиллахаар ийнхүү бэлтгэлээ хангаж байгаа нь энэ ажээ. Сургалтаар сумдын улсын бүртгэгчдэд иргэний цахим үнэмлэх олгоход анхаарах асуудал, Иргэний гэр бүлийн байдлыг хөтлөхөд анхаарах асуудал, Шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, бүртгэлийн хяналтын асуудал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэл зэрэг сэдвүүдээр аймгийн мэргэжилтнүүд яриа таниулга хийлээ.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж