Хүүхэлдэйн театрт “12 сар” зочилж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театрт “12 сар” зочилж байна

Хүүхдүүд ээ!  Та бүхнийхээ мэдлэгийн санд энэ удаад Хүүхэлдэйн театрын уран бүтээлч ах эгч нар нь Оросын яруу найрагч хүүхдийн зохиолч С.Маршакийн “12 сар” жүжгийг толилуулж байна. Хэдхэн хоногийн дараа хоёр он солигдох гэж буйг тохиолдуулан бяцхан үзэгчдэдээ “12 сар”-ыг танилцуулж байна. Аав ээжийн тань амтархан уншдаг байсан энэхүү зохиол тайзнаа амилан, шинэ жилийн бэлгийн хамт хүрч байна.

С.Маршак “12 сар” хүүхэлдэйн жүжигт дүн өвлийн хүйтнээр эрх гүнжийн зарлиг бууж сагс дүүрэн яргуй олж ирсэн хүнд сагс дүүрэн алт өгнө гэснийг сонссон  хойт эх, эгч хоёр дагавар охиноо  хөөж ойн гүнээс шив шинэхэн яруй олохыг шаардана. Даарч ядарсан  охиныг  өрөвдсөн ах дүү 12 сар түүнийг түүдгийн дэргэд урьж, хүслийг биелүүлж өгнө. Харин хөөрхий охин үүнд нь хязгааргүй баярлаж талархан гэрийн зүг хурдхан яарна. Хөөрхий охинд дөрөвдүгээр сар ч түүнд  хүсэл биелүүлэгч бөгж өгнө. Хойт эх түүний охин хоёр өвлийн хүйтэнд хөөрхий охиныг хөлдөж үхсэн байх гэж бодож байтал охин сав дүүрэн яруйтай бас гартаа бөгжтэй  ирэхэд  атаархал нь буцалж  яахаас ч буцахгүй зүйл хийх болдог.

Хүүхдүүд ээ,  цааш үргэлжлэх үйл явдлыг хүүхэлдэйн театрын “12 сар” үлгэрийн драмаас ирж үзээрэй.

Өвлийн өвгөн цасан охин бас үлгэрийн баатрууд хамтдаа бэлэг хүргэж өгөх ажилдаа гарчээ. Мөн хүүхэлдэйн театрын ах эгч нар нь бяцхан хүүхдүүддээ бэлэг хүргэлтийн ажлаа  эхэллээ. Өвлийн өвгөн цасан охинтойгоо бас үлгэрийн баатрууд бэлгийг тань хргэж өгнө. Ээж аав нараа бяцхан үрсийнхээ шинэ жилийн хүслийг биелүүлье гэвэл Хүүхэлдэйн таертын хамт олонд хандаарай.

Тоглолт энэ сарын 28, 29-нд Хүүхэлдэйн театрт болох бөгөөд бэлэгтэй тасалбар нь 6000 төгрөг, бэлэггүй тасалбар нь 2500 төгрөг юм байна.

Ингээд Хүүхэлдэйн театрын үзвэрийн хуваарийг толилуулья.

27-нд 13.00 цагт  Хөгжилтэй шинэ жил
27-нд 16.00 цагт “12 сар” хүүхэлдэйн жүжиг
28-нд 13.00 цагт Хөгжилтэй шинэ жил
28-нд 16.00 цагт “12 сар” хүүхэлдэйн жүжиг

29-нд 13.00 цагт  Хөгжилтэй шинэ жил
29-нд 16.00 цагт “12 сар” хүүхэлдэйн жүжиг
30-нд 13.00 цагт  Хөгжилтэй шинэ жил
30-нд 16.00 цагт “12 сар” хүүхэлдэйн жүжиг
31-нд 13.00 цагт  Хөгжилтэй шинэ жил
31-нд 16.00 цагт “12 сар” хүүхэлдэйн жүжиг тус тус тайзнаа амилах нь ээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж