Бусдын биеийг үнэлүүлсэн 11 хэрэг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Бусдын биеийг үнэлүүлсэн 11 хэрэг шалгажээ

Нийслэлийн хэмжээнд  бусдыг биеэ үнэлэхэд  татан оролцуулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байр, унаа машинаар хангасан, биеэ үнэлэхэд зуучилсан гэх  11 хэргийг шалгасан байна. Дээрх хэргүүдийн олонх нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүмүүс ихэвчлэн  эмэгтэйчүүд байдаг аж. Тэд өөрсдөө биеэ үнэлж байгаад улмаар охид бүсгүйчүүдийг энэхүү гэмт үйлдэлдээ татан оролцуулдаг байна. Тухайлбал өндөр цалинтай ажилд оруулж өгнө, худалдааны бизнес хамтарч хийнэ гэх зэргээр охидыг хууран мэхэлж, БНХАУ-ын Бээжинг, Хонконг хотуудад биеийг нь үнэлүүлж, олсон мөнгийг нь завшдаг байжээ. Сүүлийн үед олноор гарч буй энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд цагдаагийн байгууллагын туршлага, аргачлал дутмаг байсан ч өнгөрсөн жилээс мөрдөн шалгах ажиллагаанд ахиц дэвшил  гарсан байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж