“Grand book 2011” шилдгүүдээ нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

“Grand book 2011” шилдгүүдээ нэрлэлээ

“Интер ном” номын их дэлгүүрээс жилийн турш борлуулалтаараа тэргүүлж шалгарсан оюуны бүтээлүүдийг нийтэд сурталчлах, эрхлэн гаргасан байгууллага, уран бүтээлчдийг дэмжин урам хайрлах  “Grand book” ёслолын арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь тухайн жилдээ шинээр худалдаанд гарч борлуулалтаараа тэргүүлсэн номуудаас арван төрлөөр “шилдэг” 10 номыг  шалгаруулсан юм. Энэ жилийн Grand book номоор Монсудар хэвлэлийн газрын “Монголчууд” ном тодорлоо. XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, "Мөхөж буй үндэстэн" хэмээгдэж байсан монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр, улсаа сэргээн төвхнүүлсэн түүхэн үйл явдалыг өнөө үеийнхэнд хүртээж байна. Зуу гаруй жилийн тэртээ монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин удам, уламжлал, соёлоо хадгалж байв гэдэг талаар энэхүү түүхэн гэрэл зургийн номонд өгүүлжээ. Арга хэмжээний үеээр “Оны онцлох сэтгүүл”-ээр “Cosmopolitan” сэтгүүл, “Оны онцлох ном”-оор Лектор төвийн Ц. Баатархүүгийн “Зөв ярих ухаан” ном тус тус шалгарлаа.  Өөрийгөө бусдад илэрхийлэх чадварыг их дээд сургуулиудад эзмшүүлж чадахгүй байна хэмээн шүүмшлэлтэй хандаж байгаа өнөөгийн нийгэмд өөрийгөө хөгжүүлье, ярих ур чадвараа дээшлүүлье гэсэн залууст хандсан олон үйл ажиллагааг Лектор төвийнхөн зохион байгуулж ,олон ч ном гаргаж байгаа.   Энэ жилийн шалгаруулалтын нэг онцлог нь “Онцлох хүн” гэсэн шалгаруулалт байлаа. “Онцлох хүн”-ээр Ц.Оюунгэрэл, Д.Болдбаатар, С.Молор-Эрдэнэ нар шалгарчээ.



“Grand Book 2011” шагналын борлуулалтаараа тэргүүлсэн оны шилдэг номуудыг танилцуулж байна. Үүнд,

    1.Далд ухаан
Шилдэг ном: Нууц
Зохиогч Рондо бюрн
Эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газар

    2.Хувь хүний хөгжил
Шилдэг ном: Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?
Зохиогч: Шерри Аргов
Орчуулсан: С. Түвшинжаргал

    3.Түүх, нийгэм
Шилдэг ном: Монголын төлөөх зүрэх бүхэнд
Зохиогч: Ц.Санчир, Б. Цэрэн
Эрхлэн гаргасан: Тархан суурьшсан Монголчууд ТББ

    4.Монголын уран зохиол
Шилдэг ном: Сүмтэй бударын чулуу
Эрхлэн гаргасан: Чойномын өвийг хамгаалах өд сан“ӨД” сан

    5.Бизнес эдийн засаг
Шилдэг ном: Хувьцаа, бондоор мөнгө босгох арга
Зохиогч: Э. Мөнхзул,

    6.Гэр бүл эрүүл мэнд
Шилдэг ном: Ээж ба хүүхэд
Зохиогч: элизабет Фенвик
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

    7.Хэрэглээний гарын авлага
Шилдэг ном: Эрдэс чулуулаг

    8.Хүүхдийн ном
Шилдэг ном: Урлаг-хүүхдийн ном
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газрын
 
    9.Намтар, дурсамж
Шилдэг ном: Монгол бадарчин Гайхамшигт ертөнц

   10. Урлаг
Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар
Хүүхдийн зурагт ном тус тус шалгарлаа.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж