Шинэ номын нээлт болов

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Шинэ номын нээлт болов

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын гадаад харилцааны зуун жилийн түүхийн тойм”, “Монгол Улсын Гадаад харилцааны яамны түүх”, “Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын түүх”, “Монгол Улсын орчин үеийн дипломат албаны нэрт зүтгэлтнүүд”, “Монгол Улсын гадаад харилцаа 100 жилд”, “Алтан аргамж”, Хөх ном  зэрэг номын баяр 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагаас ГХЯ-ны “ Номин” танхимд болов.

Нээлтийн үеэр ГХЯ-ны сайд Г.Занданшатар нээж үг хэлэн, номын зохиолчид номоо танилцуулав.

  • Монгол Улсын гадаад харилцааны 100 жилийн түүхийн тойм /1911-2011 он/ номын редакцын зөвлөлийн ахлагч Ц.Гомбосүрэн, редакцын зөвлөлийн гишүүдээр Т.Төмөрхүлэг /түүхийн ухааный доктор/, З.Лонжид /түүхийн ухааны доктор/, Н.Мишигдорж /Эдийн засгийн ухааны доктор/
  • Монгол Улсын орчин үеийн дипломат албаны нэрт зүтгэлтнүүд, Монгол Улсаас хилийн чанад суугаа ДТГ-ууд, Монгол Улсын Гадаад харилцааны яам /1911-2011 он/ номуудын ерөнхий редактор-Д.Ёндон
  • Монгол Улсын гадаад харилцаа 100 жилд гэрэл зургийн цомгийн ерөнхий редактор-Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг нар ажиллалаа.

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд

    1. Туужийн төрөлд
    -До.Цэнджав: Тал сар тууж
    2. Нийтлэлийн төрөлд
    -Л.Удвал: Найрсаг харилцаа хамтын ажиллагааны түүхэн эхлэл
    -Б.Ойдов: Монгол улсын дипломат албаны “90-ээд оны дуртгал”
    3. Найруулалын төрөлд
  -Жа.Пүрэв: Баярын Жаргалсайхан агсаны гэгээн дурсгалд өргөх ерөөл бэлгэдлийн ёсөн цацал /хөрөг найруулал/
    -Ц.Ганболд: Ёстой хүний тухай найруулал
    4. Богино шүлгийн төрөлд
    -Ө.Гаадармаа: Дэлхийг тамгалсан монгол элч
    5. Дурсамжийн төрөлд
    -Д.Бямбаа: Монголын дипломат алдбаны “алтан аргамж” Африкийн зүг сунав
   -Г.Батарчулуун: Хорин зургаан жил дипломат албанд зүтгэсэн нь зэрэг бүтээл шилдгээр шалгарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж