Э.Ууганбаяр охидын эрэлд

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Э.Ууганбаяр охидын эрэлд

Сүүлийн үед Монгол кино урлагт авьяас чадвараараа ялгарч байгаа жүжигчин Э.Ууганбаяр найз бүсгүй болох эмэгтэйгээ
уйгагүй хайж байгаа гэнэ. Тэрбээр найз бүсгүй болох эмэгтэйдээ нэлээд
өндөр шалгуур тавьж байгаа юм байна. Хэд хэдэн бүсгүйтэй уулзсан ч нэг л
тохирч өгөхгүй байгаа ажээ. Бүр тодруулбал, тэрбээр “Валентинаас ирсэн
захидал” уран сайхны кинонд хамтарч тоглох жүжигчнээ хайж, олон проб
авч байгаа юм байа.  Ирэх Валентины баяраар нээлтээ хийх энэхүү киноны
зураг авалт ид үргэлжилж байгаа бөгөөд Монголын кино урлагт тэсрэлт
хийхүйц, даацтай, өвөрмөц шийдэлтэй кино болно хэмээн уран бүтээлчид нь
ярьж байна билээ. Юутай ч Уугнаагийн найз бүсгүйг олсны дараа киноны
талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм бололтой.

Эх сурвалж: www.bolod.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж