АТГ-ын есөн ажилтан гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

АТГ-ын есөн ажилтан гомдол гаргажээ

АТГ-ын шинэ удирдлагууд орон тооны цомхотгол, бүтцийн өөрчлөлтөөр  20-иод хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин хууль бусаар ажлаас чөлөөлсөн хэмээн нэр бүхий есөн хүн Төрийн албаны зөвлөлд энэ сарын 23-нд буюу өнгөрсөн баасан гаригт  гомдол гаргасан. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас тодруулахад “Төрийн албаны зөвлөл хуульд зааснаар өргөдөл, гомдлыг нэг сарын дотор хянан, шийдвэрлэх ёстой. Гэхдээ эдгээр хүмүүс өргөдөлдөө ямар материал хавсаргасан байгаагаас шалтгаалж ямар хугацаанд шийдвэрлэх нь тодорхой болно. Хууль бусаар ажлаас халсан нь тогтоогдвол буцааж ажилд нь томилох тухай шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс АТГ-т хүргүүлнэ” гэх хариулт өглөө. АТГ-ын ажилтнууд шинэ удирдлага болох дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нарыг шүүхэд өгсөн гэх  мэдээлэл гарч байсан. Гэхдээ тэдний гомдлыг эхлээд Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцэх учир дээрх  мэдээлэл ташаа болж таарч  байна..

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж