Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Ноён Бондгорын ”од”

“Миний найз” дуугаараа залуус
ихэд үнэлэгдэж буй дуучин Бондгор тун ч сүйхээтэй эр. Хүүхэд багачуудыг “Карлосон”
дуутайгаа хамт урвуулаад авсан тэрээр гавьяат жүжигчин С.Жавхлангийн заавраар
рок попын урлагт төвөггүйхэн ороод ирсэн. Энд тэндхийн тоглолтод уригдахын
сацуу “Намуун” нэртэй бяцхан кафе ажиллуулж, хөөрхөн бизнес хийчихдэг юм билээ.
Бондгор нэрэндээ зохицсон махлаг залуу маань саяхан уран бүтээлийг нь үл
ойшоосон хөгжмийн наадмыг шүүмжилсэн аж. “Mongolian music video awards” хүнд
урилга тараадаг хэрнээ цөөн уран бүтээлийг өрсөлдүүлдэг нь шударга бус. Ёстой,
урлагийн заяа гомдмоор юм билээ. Ийм тэнэг, мэдрэмжгүй байж рок попынхны нэрээр
луйвар хийж явдгаа болимоор юм” гэж бухимдсан Бондгор зохион байгуулагчдынх нь
мэдлэг боловсролыг ихэд өрөвдсөн гэх. Нэг дуугаа сая төгрөгөөр дуулж, үнэ цэнээ
мэдрүүлж буй тэрээр реппер Gee-г рок попын “Шилийн сайн эр” хэмээн цоллов. Уран
бүтээл болон бодит амьдрал дээр ч дотно найзууд гэгдэх дуучин залуус фэн
охидоосоо зугтдаг даруухан зангаараа хүртэл ижилсдэг гэнэ лээ.

Эх сурвалж: www.bolod.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж