Монгол Цэргийн Музей шинэ оны ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Монгол Цэргийн Музей шинэ оны ажилдаа орлоо

Монгол цэргийн музейн хамт олон өнгөрсөн онд түүхт ойнуудыг угтаж олон ажлуудыг хийжээ. Нийт 11 үзэсгэлэн гаргаж, үзэгч олны хүртээл болгосоны дээр “Батлан хамгаалах яам-100” үзэсгэлэн нь оны шилдгээр шалгарчээ.    Мөн Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчилсны зэрэгцээ  мэргэжлийн цэргийн түүхийн танхимын анхдагч болох “Артиллерийн цэргийн танхим” байгуулжээ. Түүнчлэн улсын музейнүүдээс анх удаа цахим хөтөч, цахим дэлгэцийг үзүүллэгт ашигласан, музей өөрийн вэб сайт, байгууллагын тугтай болсон, мини театр хийсэн, буган чулууны хөшөө болон Богд хаант Монгол Улсын цэргийн цол тэмдэг, туг хиурыг судалгааны үндсэн дээр шинээр хийлгэсэн нь олон бүтээлч ажлынх нэг болж буй аж. Харин хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж буй тус музейн хамт олон шинэ оны ажилдаа ханцуй шамлан оржээ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж