“MAK” “FLSmidth”-тай 105 саяын гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

“MAK” “FLSmidth”-тай 105 саяын гэрээ байгуулав

Данийн Копенгаген хотноо төвтэй уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч “FLSmidth” компани зэс баяжуулагч төхөөрөмж нийлүүлэхээр “Монголын алт” групптэй 105 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Өдөрт 40.000 тонн зэс баяжуулах уг үйлдвэрийн бүх шат дамжлага нь “FLSmidth”-ийн технологи гэнэ. “FLSmidth” саяхан баяжмалыг дахин бутлах тээрэм “Knelson-Deswik”-ийн эрхийг авсан юм байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шат дамжлага, автомат удирдлагын систем, инженерийн зааварчилгаа, зөвлөх үйлчилгээг мөн “FLSmidth” хариуцах ажээ. “MAK” буюу “Монголын алт” групп Монголд нүүрсний гурван уурхайд олборлолт явуулж байгаа бөгөөд зэсийн салбарт хүчээ сорих гэж байгаа юм байна. FLSmidth"-ийн гүйцэтгэх захирал Ёрген Расмуссен “байгалийн асар их нөөцтэй Монгол орон бидний технологийг нэвтрүүлж байгаа нь энэ том зах зээлд хөл тавьж, өөрсдийн байр сууриа эзлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж ярьсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж