Quiza хилийн чанадад хүний эрхийг тунхаглав

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Quiza хилийн чанадад хүний эрхийг тунхаглав

Өнгөрөгч долоо хоногт хүний эрх, эрх чөлөөг хамгалаах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын хамгийн том байгууллага болох Эмнести Интернэшнл байгууллагын 50 жилийн ойн баярын арга хэмжээ Хонконгод болж өнгөрсөн байна.

Уг арга хэмжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр уран бүтээл туурвидаг олон орны урлаг соёлын одод оролцсоноос Монгол Улсыг төлөөлж Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагын зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн, дуучин Б.Батцэнгэл буюу Quiza оролцжээ. Тэрбээр тус арга хэмжээнд өөрийн урын сан дахь “Эрх чөлөө”, “Амаа нээцгээе”, “Жингийн цуваа”, “Хийморийн сан” зэрэг  хит дуунуудаараа ая өргөсөн нь бусад орны уран бүтээлчдийн сонирхолыг ихээр татсан төдийгүй цугласан олны цөсийг хөөргөөд авсан гэнэ шүү.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж