“Үндэстний тойм”-ын шинэ үзэгдэл

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

“Үндэстний тойм”-ын шинэ үзэгдэл

Монголын сэтгүүл зүйд өөрийн орон зай,
өнгө төрхийг нэгэнт бүтээсэн “Үндэстний тойм” хэмээх долоо хоног тутмын
сэтгүүл онцгой нэгэн дугаараа уншигчдад барилаа.

Алдарт “Нью-Йорк Таймс”-тай хамтран гаргасан “Эргэлтийн цэг 2012” дугаар
энэ удаад Монголын дээвэр доорхоос чинагшийг харж, дэлхийн хэмжээний
үйл явдал, асуудлыг хөнджээ. Хамгийн гол нь тэдгээр сонирхол татам
нийтлэл, өгүүллүүдийг “Нью-Йорк Таймс”-ын тоймчдоос гадна дэлхийн улс
төр, эдийн засгийн талбарт олны анхаарлыг татсан “гол дүр”-үүд өөрсдөө
бичсэн байна. Тухайлбал, Эрнандо де Сатогийн “Эдийн засгийн хямрал биш
мэдлэгийн хямрал”, Бирмийн сөрөг хүчний удирдагч Аун Сан Сүгийн “After
passion and power unite”, Хятадын тэрс үзэлтэн Ай Вэй Вэйн өгүүлэл,
“Нью-Йорк Таймс”-ын тоймч Рожер Коэйны “Тэгтлээ дордсон гэж үү?”, Адам
Нагорнигийн “Мөнхийн залуу Хефнер”, Наоми Волфын “Гүнж хаачих бэ”,
Майкрософт” компанийн ерөнхий стратегич асан Натан Мейрвольдын
“Фукушимагийн дараах сэтгэгдэл”, Билл Клинтоны алха зөвлөх, эх
зохиогчоор ажиллаж байсан түүхч Тэд Уидмерийн “Obama’s blues” зэрэг
нийтлэлүүд бидэнд олон асуудлыг ойлгох, өөрөөр харах шинэ өнцгийг нээж
өгч байх шиг.

Түүнчлэн улиран одож буй 2011 онд дэлхийн болон Монголын онцлох үйл
явдлууд юу байсан, яагаад чухам онцлох ёстойг энэ удаагийн дугаар та
бидэнд тайлбарлах болно. Мөн  үдэж буй онд өрнөсөн тэдгээр үйл явдал
ирэх 2012 онд бидэнд ямар эргэлт авчрах бол? Чухам энэ талаас нь харж
шүүсэн үйл явдлуудыг бид анзаарахгүй өнгөрвөл харамсалтай хэрэг болох
биз ээ…

Монголын сэтгүүл зүйд талархал хүлээм алхам хийж, алдарт “Нью-Йорк
Таймс”-тай хамтран ажилласнаараа “Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар
өөрөө шинэ үзэгдэл боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж