Цагдаагийнхан шилдэгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан шилдэгүүдээ тодрууллаа

Нийслэлийн цагдаагийн газар өнөөдөр оны шилдэг алба хаагчдаа тодруулж шагналыг нь гардууллаа. Тус байгууллагаас энэ онд хийсэн ажлаараа манлайлсан 17 алба хаагчийг  шагнасан юм. Тухайлбал Эрүүгийн албаны  тэргүүний алба хаагчаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан төлөөлөгч, ахлах дэслэгч А.Ариунболд,  мөрдөн байцаах албаны тэргүүний алба хаагчаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Б.Оргил, хэрэг бүртгэх албаны тэргүүний алба хаагчаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, хошууч М.Хишигбаяр нарын алба хаагчид шагнууллаа. Харин нийслэлийн цагдаагийн байгууллагын 2011 оны алдартнаар Хөдөлгөөнт эргүүлийн газрын Эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Сэр-Од тодорчээ. Нийслэлийн  цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ онд 179 алба хаагч төрийн, 91 алба хаагч НИТХ-ын, 401 алба хаагч ЦЕГ-ын, 152 алба хаагч ХЗДХЯ-ны шагналаар  шагнуулжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж