Харин гэмт хэргийн гаралт 22 нэгжээр буюу 0.2 хувь, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 4.3 хувь, гудамж талбайд үйлдэгдсэн хэрэг 7.6 хувь буурсан байна. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 14.1 хувиар өссөн нь тус байгууллагын нийт бие бүрэлдэхүүний ажлын үр дүн юм.Энэ үеэр нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболдоос цөөн асуултад хариулт авлаа.
-2011 оны эрүүгийн нөхцөл байдлын талаар товч ярихгүй юу?
-Өнгөрсөн жилээс гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурсан ч гэлээ эрүүгийн нөхцөл байдал хүндхэн жил өнгөрч байна. Дээрэм, хүчин, танхайн гэмт хэргүүд өссөн байгаа нь анхаарах зүйлийн нэг. Улсын хэмжээнд 17 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсний 9000 гаруй нь буюу 86.4 хувь нь нийслэлийн хэмжээнд гарсан байна. Үүнээс харахад нийслэл хотод эрүүгийн нөхцөл байдал ямархуу байгаа нь харагдаж байгаа юм.
-Нийслэлд санаатайгаар бусдын амь насыг хөнөөсөн гэмт хэрэг нэлээд олон гарлаа. Энэ гэмт хэргийн илрүүлэлт ямар түвшинд байна вэ?
-Бусдын амь насыг санаатай хөнөөх гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байна. Нийслэлд энэ онд бусдын амь насыг санаатай хөнөөсөн 125 гэмт хэрэг бүртгэгдсэн. Сүүлийн үед олны анхаарал татаад байгаа бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах гэмт хэргийг илрүүлэлт ахисан. Өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг шалгах аргачлал хангалтгүй байсан үе бий. Харин энэ жилээс энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, илрүүлэх ажиллагаа сайжирсан нь харагдаж байгаа юм.
-Ирэх онд нийслэлийн цагдаагийн байгууллагын дэвшүүлсэн зорилтоос?
-Үндсэн гурван зүйлийг гол зорилтоо болгож байгаа. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд, түргэн шуурхай шийдвэрлэх, цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, цагдаагийн байгууллагад ажиллаж буй алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн зорилтууд тавьж байна.