Монгол хүн дэлхийн баатарлаг удирдагчаар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Монгол хүн дэлхийн баатарлаг удирдагчаар тодорлоо

НҮБ-ийн Уур амсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцсэн бага хурал ӨАБНУ-ын Дурбан хотноо болжээ. Этиоп, Гвиней, Биссаугийн байгаль орчныг хамгаалах газар, Филиппиний уур амьсгалын өөрчлөлтийн хорооноос хамтран арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 9-нд зохион багйуулсан тус хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн үйл хэрэг ба  шийдлээрээ гарамгай амжилт гаргасан дэлхийн иргэдэд олгодог “Дэлхийн тогтвортой хөгжлийн баатарлаг удирдагч” шагналыг гардуулах  ёслолын үйл ажиллагаа өрнөжээ.  Энэ үеэр 21 хүн шагнал хүртсэн бөгөөд бүгд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйл хэргийнх нь ач холбогдол, цар хүрээг харгалзан үзсэний дүнд ийнхүү сонгон шалгаруулсан байна. Шагналын зорилго нь өнөө үед уур амьсгалын тулгамдсан асуудалд нэн даруй шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлэхээрээ үлгэр дууриалал болж яваа хувь хүмүүс болон, байгууллага, аж ахуй нэгжийг урамшуулахад чиглэгдэх ажээ.

Шагналтнуудын хувьд найман тэрбум мод суулгасан, веган хүнсийг хэрэглээ болгох үндэсний бодлого ба хөдөлгөөнийг өрнүүлсэн, эрчим хүчний өөрийн хэрэгцээг хангах, хотын махгүй өдрийн санаачлан хэрэгжүүлсэн тухай зэрэг үндэслэлээр шагнуулсан ажээ. Харин Монголоос төлөөлж Төгс гэгээрсэн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн ерөнхий зохицуулагч Р.Баярбат оролцож, шагналт хүмүүсийн нэгээр буюу Дэлхийн тогтвортой хөгжлийн баатарлаг удирдагчаар тодорсон байна.  Олон улсын хэмжээнд яригдаж буй цагаан хооллолт, цаг агаарын дулааралт, уур амьсгалын өөрчлөлтөд чухам монгол орон идэвхийлэн орж ирж байгаа тухай НҮБ-ийн уг хуралд онцолсон байна.

АНУ-ын тэргүүн хатагтай уг шагналыг хүртсэн бөгөөд түүнтэй эн зэрэгцэн Монголоос Төгс гэгээрсээн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн ерөнхий зохицуулагч Р.Баярбат шагнал хүртсэн нь Монгол түмний соёл уламжлалтай нягт холбогдсон гэнэ. Энэ нь нүүдэлчин соёл иргэншилтэй ард түмний эрүүл мэндийн төлөө гойд анхаарч, цэвэр ургамлын гаралтай “веган” бүтээгдэхүүнийг түмэндээ бага багаар дэлгэрүүлж, улсын ирээдүй хойч болох залуучуудад архи, тамхинаас татгалзан эрүүл зөв амьдралын хэв маягаар замнахад түлхэц үзүүлсэн гэх юм. Мөн энэ чиглэлээр эрүүл зөв хооллолтыг дэмжсэн дотоодын үйлдвэрлэл болон худалдааны газруудыг дэлгэрүүлсэнийг нь ийнхүү үнэлсэн байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж