Монголын модон бөмбөгчид дэлхийн топ 30-д багтлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

Монголын модон бөмбөгчид дэлхийн топ 30-д багтлаа

Олон улсын модон бөмбөгийн холбооноос жил бүрийн эцэст тухайн жил болсон тэмцээн, уралдааны нэгдсэн дүнгээр дэлхийн шилдэг 30 тамирчинг шалгаруулдаг уламжлалтай. Энэ оны шилдгүүдийн жагсаалтад Монголын хоёр тамирчин багтсан байна. Эрэгтэйчүүдийн төрөлд Дархан-Уул аймгийн Техникийн коллежийн тамирчин Б.Мөнхбат 30 оноогоор 27 дугаарт, эмэгтэйчүүдээс Б.Хишигжаргал 48,5 оноогоор 24 дүгээрт бичигджээ.

Олон улсын модон бөмбөгийн холбооны ивээл дор 2011 онд олон улсын чанартай 12 тэмцээн зохион байгуулж, эдгээр тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдын чансааг ийнхүү нэгтгэн гаргасан байна. Дэлхийн чансааг эрэгтэй тоглогчдоос Индонезийн тамирчин Ахрис Сумарюато 158 оноогоор тэргүүлсэн бол эмэгтэй тоглогчдоос Хонгконгийн Нг Чо Кван 144 оноогоор манлайлжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж