“Novel Melody”-г дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

“Novel Melody”-г дахин тоглоно

Монгол Улсын Морин хуурын чуулгын нумт хөгжимчид энэ сарын 2-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Novel Melody” нэртэй шинэ тоглолтоо үзэгчдэд сонирхуулсан. Тус тоглолтыг нэг өдөр тоглосон учир үзэж амжаагүй үзэгчид дахин тоглохыг удаа дараа хүсч байгаа аж. Иймд Морин хуурын чуулгын нумт хөгжимчид он гаргаад “Novel Melody” тоглолтоо дахин хийх гэнэ. Гэхдээ тэд энэ удаад Улсын филармонийн концертын танхимд хийхээр төлөвлөж байгаа төдийгүй тасалбар нь 20 мянган төгрөг байх сурагтай. Одоогоор тоглолтын тов тодорхойгүй байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж