“Жаст Ойл” шилдэг компаниар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.26-нд нийтлэгдсэн

“Жаст Ойл” шилдэг компаниар шалгарлаа

"ЖАСТ ОЙЛ” ХХК 2011 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН

“ШИЛДЭГ КОМПАНИ”-ААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ

Монгол Улсын Газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулагч томоохон компаниудын нэг “Жаст Ойл” ХХК нь өөрийн харъяа 4 агуулах, 41 шатахуун түгээх станцын сүлжээгээрээ дамжуулан газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагаа эрхэлж эдийн засгийн голлох салбарууд болох зам тээвэр, уул уурхай, эрчим хүч, газар тариалан, барилга болон үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг найдвартай хангаж байна.

Тус компани нь 2006 оноос эхлэн өөрийн харъяа бааз, агуулах, шатахуун түгээх станцынхаа үйл ажиллагаа болон техникийн шинэчлэлтийн ажлуудыг эхлүүлж, галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан, байгаль орчиндоо ээлтэй орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандээ эрхэмлэн ажиллаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудаа олон улсын стандарт, дэлхийн жишигт бүрэн нийцсэн автомат төхөөрөмж бүхий агуулах болгохоор 2008 онд эхлүүлсэн ажлын дүнд 2010 онд Улаанбаатар хот дахь Газрын тосны бүтээгдэхүүний 1-р агуулахын автоматжуулалтын ажил бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэхүү ажил Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын бааз, агуулахуудын дунд тэргүүлэх техник технологийн шинэчлэлтийн ажил гэж хүлээн зөвшөөрөгдсөн.

Тус компанийн хийж хэрэгжүүлж буй дээрх ажлуудыг үнэлж Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас “Жаст Ойл” ХХК-ийг 2011 оны Газрын тосны салбарын “ШИЛДЭГ КОМПАНИ”-аар өргөмжилсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж